Энэ долоо хоногт Кристийс дуудлага худалдаагаар Дэвид Хокнигийн “Уран бүтээлчийн хөрөг” буюу “Усан сан дахь хоёр бие” нэртэй уран зургийг худалджээ.
Уг зураг 18,000 ам.долларын үнээр зарагдана гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид таамаглаж байсан ч хүлээж байснаас хэдэн зуу дахин өндөр үнэд хүрсэн байна. Дэвид Хокнигийн уран зураг 90 сая ам.долларын үнэ хүрч дээд амжилт тогтоолоо.
Жеф Күнсийн “Бөмбөлөг нохой” уран зураг 2013 онд 58 сая ам.доллараар зарагдаж орчин цагт оршин тогтнож байгаа зураачид дунд дээд амжилт тогтоож байжээ.
Дуудлага худалдааны үеэр Хокнигийн бүтээлийг авах хүсэлтэй хоёр худалдан авагч утсаар 10 минутын турш үнэ хаялцсан байна. Дэвид Хокни “Уран бүтээлчийн хөрөг” зургаа 1972 онд зурж байжээ.
Энэ жил 81 настай зураачийн өөр нэг бүтээл 28,3 сая ам.доллар хүрсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com