Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр эхэлж манай бөхчүүд урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна.
Өнөөдөр барилдсан манай 6 жүдочоос 3 бөх медалийн төлөө шалгараад байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин алтан медалийн төлөө, мөн жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар, 66 кг жинд хүрэл медалийн төлөө Д.Алтансүх нар барилдахаар тунан үлдээд байна.
Дөнгөж сая 60 кг жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар Бразил улсын жүдоч Китадай Фелипэ-тэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
Тун удахгүй алтан медалийн төлөө Д.Амартүвшин Япон улсын жүдоч Аоки Дай-тай барилдана.
Шууд үзэх: