СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-16

ШУУД: Д.Амартүвшин Алтын төлөө. Г.Болдбаатар, Д.Алтансүх хүрлийн төлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ингэснээр Япон улсын жүдоч Аоки Дай нь 126 оноотойгоор 60кг жинд дэлхийн чансааны 152т эрэмблэгдэж байна. Харин манай Д.Амартүвшингийн хувьд 3514 оноотойгоор дэлхийн чансааны 7д эрэмблэгдэж байгаа юм. Энэ жил 24 настай Япон улсын жүдоч Аоки Дай өнөөдөр бүх өрсөлдөгчдөө хугацаанаас өмнө цэвэр ялсан. 

60кг жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар Бразил улсын жүдоч Китадай Фелипэ-тэй барилдана. Тэрээр 588 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 61т эрэмблэгдэж байгаа бол МУГТ Г.Болдбаатар 2464 оноотойгоор дэлхийн чансааны 15д эрэмблэгдэж байна. Бразил улсын жүдоч Китадай Фелипэ өнөөдөр Д.Амартүвшинтэй алтын төлөө барилдах Япон жүдочоос бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас өмнө цэвэр ялсан бас л шаггүй сайн жүдоч юм.

66кг жингийн хагас финалын барилдаанд Д.Алтансүх харамсалтай ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө Герман улсын тамирчин Сейди Сэбэстиан болон Босни Герцогевайн улсын тамирчин Задро Петар нарын хэн ялсантай нь барилдахаар боллоо.

 

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 24 цагт явагдана.

www.livetv.mn сайт шууд дамжуулах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.