Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж буй Д.Амартүвшин эхний тойрогт Болгар улсын Герчев Яниславыг ялж хоёрдугаар тойрогт Сир улсын бөх Аккаш Мохамадыг торгуулиар цэвэр яллаа.
Д.Амартүвшин С хэсгийн аваргын төлөө Бразил улсын тамирчин Пелим Фелипетэй барилдах юм.
Д.Амартүвшингийн хувьд 3514 оноотойгоор жиндээ 7-д эрэмблэгдэж байгаа бол Бразил улсын тамирчин Пелим Фелипе нь 2057 оноогоор жиндээ 20д эрэмблэгдэж байна.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: