Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэж байна.
Эрэгтэйчүүдийн 66кг жинд барилдаж буй Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Оздоев Зелимхантай барилдахаар хоёрдугаар дэвжээнд гарч ирлээ.
Д.Төмөрхүлэгийн хувьд 1050 оноотойгоор жиндээ 47-д эрэмблэгдэж байгаа бол ОХУ-ын бөх Оздоев Зелимхан нь шинэ залуу тамирчин юм. Д.Төмөрхүлэг 2017 оны 12 сард Токиогийн их дуулга тэмцээнд орсоноосоо хойш огт тэмцээнд ороогүй бөгөөд түрүүчийн долоо хоногт Ташкентийн гран при тэмцээнд оролцон шагналт долоодугаар байранд орсон юм.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: