Мустанг хүлгүүд хурдтай, хүчтэй хэдий ч технологийн дэвшлийг дагаж цахилгаан хөдөлгүүртэй болжээ. Их Британид төвтэй “Charge” гарааны бизнесийн компани нэг бүр нь 200 мянган ам.долларын үнэтэй 499 ширхэг цахилгаан Мустанг үйлдвэрлэжээ.
300 квт хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр, 64 квт зай хураагуурыг 1960-аад оны хэв маяг бүхий Мустангад байрлуулжээ. Цахилгаан хөдөлгүүртэй болсон ч хурдаа алдаагүй гэдгийг “Charge” компани мэдэгдсэн байна. Тодруулбал 3,09 секундэд 100 км/цаг хүртэл хурд авах хүчин чадалтай аж.
Америкийн “Tesla” автомашин үйлдвэрлэгч “Model S” загварын цахилгаан машиндаа 2,5 секундад 100 км/цагийн хурд авах хүчин чадалтай хөдөлгүүр суурилуулна гэдгээ мэдэгдсэн. Харин Roadstar загварын машин 1,9 секундэд уг хурдыг авдаг болно гэжээ.
Цахилгаан автомашинууд байгальд ээлтэйн дээр эдийн засгийн хувьд ашигтай. Jaguar Land Rover компани энэ онд Jaguar E-Type сонгодог загвараа цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: www.qz.com