Өмнөговь аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч аймаг болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авсан байна.
Нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, гэр бүлийнхнээс хараат бус байдлаар аливаа ажил арга хэмжээг зохион байгуулах, саадгүй зорчих, бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдэлж байгаа юм. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд гурван хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахаар сургалтанд бэлтгэж, мэргэжлийн түвшинд хувийн туслах үйлчилгээг бий болгожээ.
Хувийн туслахууд цагаар цалинждаг, нэг цагийг 3000 төгрөг үнэлдэг бөгөөд хувийн туслахын цалинг аймгийн ЗДТГ-аас шийдэж өгдөг байна.