Монголын хөтлөгчдийн холбооны залуус дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд төрөл бүрийн авьяастай. Тэд “Ээ дээ энэ хөтлөгчид үү” нэртэй тоглолтоо 2017 онд Монгол Бөхийн өргөөнд, 2018 онд Тусгаар Тогтнолын ордонд толилуулж байв.
Тэгвэл сарын дараа айлчлан ирэх шинэ жилийн баяр хөөртэй угтаж авах гэж буй хүмүүст зориулж адтай, авьяастай, сэргэлэн залуус нэгэн шинэ уран бүтээлээр бэлэг барьж буй. Шинэ дууныхаа клипэнд хөтлөгч залуус өөрсдөө тогложээ. Шинэ оныг угтан авахаар тэсэн ядан хүлээж буй монгол орны өнцөг бүрт суугаа үзэгч олон болоод олон байгууллагын баярын үдшийг энэ дуу хөгжөөн баясгах нь ээ.
СОРОНЗ- "ШИНЭ ЖИЛ ЧАМТАЙ"