СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-16

ВИДЕО: Ц.Намуунцэцэг чөлөөтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Урд шөнө эмэгтэй чөлөөт бөхийн 50-55-59-68-76кг жингийн медалийн барилдаанууд явагдаж манай бөхчүүдээс

Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.


Цогт-Очирын Намуунцэцэг 1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү. 2013 онд БТСДуС-ийг төгссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан.

АМЖИЛТЫН ТОВЧООН:
2010 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий хүрэл
- “Азийн хүүхдүүд” ОУ-ын хүүхдийн спортын наадмын мөнгө
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт 
- Залуучуудын УАШТ-ий алт
2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Оюутны УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
2015 он: Оюутны УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл 
2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий алт
- Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, 
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө . /мэдээллийн эх сурвалж Монголын Чөлөөт бөхийн холбооны мэдээний алба/

Ц.Намуунцэцэгийн хүрэл медаль хүртсэн барилдааны ялалтын агшин: 

 Тэрээр 1/8-д БНХАУ-ын бөх Лиюан Шуантай барилдаж 8-7 онооны харьцаагаар хожсон юм. 

1/4-д АНУ-ын бөх Коды Мае Фаутай барилдаж 15-4 онооны харьцаагаар цэвэр хожсон юм.

Хагас финалд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколоватай барилдан 8-6 онооны харьцаагаар харамсалтай ялагдсан барилдааны бичлэг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.