Хятадын дарга Си Жиньпин өнөөдрөөс Номхон далайн орнуудад хийх айлчлалаа эхлүүлж байна. Зүүн Өмнөд Азийн нөхцөл байдал хурцадмал үед Хятадын дарга сайн санааны айлчлалаа эхлүүлж байгааг эх сурвалж онцолжээ.
Си Жиньпиний айлчлалын эхний зогсоол Папуа Шинэ Гвиней улс. Арлын орны нийслэл Порт Моресбид АПЕК-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Айлчлал Хятадын дипломат бодлого шинэ түвшинд чиглэж байгаагийн илрэл гэж олон улсын ажиглагчид харж байна. АНУ-тай худалдаа, аюулгүй байдлын салбарт зөрчилдөж буй энэ үед Номхон далайн бүсийн орнуудтай холбоо харилцаагаа сайжруулахаар оролдож байна гэжээ.
Си Жиньпиний айлчлал Бруней, Филиппин улсуудаар үргэлжилнэ. Ажиглагчид Хятадын шинэ үеийн дипломат бодлогыг “тэрбум долларын дипломат ажиллагаа” гэж нэрлэсэн. Бээжингийн зүгээс Африк, Ази, Номхон далайн ядуу буурай орнуудад их хэмжээний хөрөнгө оруулах замаар харилцаа холбоогоо сайжруулж байна.
Эх сурвалж: www.cnn.com