Дэлхийд тэргүүлэгч технологийн компани Apple төрийн бус байгууллагуудтай хамтран хүний наймааны хохирогчдод туслахаар болжээ.
Ингэхдээ үндсэн ажилтны орон тоон дээр бус нэрийн дэлгүүрүүдийн арын албанд туслуулах юм байна.
Тус компани "Stop Slavery" шагнал хүртсэн ба "Thomson Reuters"-ийн сангаас гардуулжээ. Apple-ын борлуулалтын албаны дарга Анжела Арендтс Лондон хотод шагналыг гардаж авчээ.
Анжела Арендтсын хэлж байгаагаар "хүний наймааны гэмт хэргийн хохирогчдыг үндсэн ажилтнаар бүртгэх боломжгүй ч бидний ажил дөнгөж эхэлж байна, цаашид илүү том боломж нээгдэнэ" гэлээ.
Эх сурвалж: www.bbc.com