ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад, гардан тулааны ОУХМ Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд түрүүлж аваргын бүс зүүлээ. Тэрбээр "гуйж биш гуядаж авдаг" аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан хүнд цохилтоор буулгаж авсан юм.
Тэрбээр 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн хоёр удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний хоёр удаагийн аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокүшинкай каратэгийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байв.
Гаргасан амжилтаараа тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан туршлагатай тамирчдын нэг. Тулаанч залуу цагдаагийн байгууллагад 11 жил ажиллаж буй албан хаагч.
Аваргын бүсний төлөөх тулаан