СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-15

Богдхан ууланд зэрлэгшсэн ноходыг устгана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын ажилтай холбогдуулан иргэдийг тохижуулсан буюу зөвшөөрсөн замаас өөр чиглэлээр явахгүй байхыг анхааруулж байна

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан өнгөрсөн жил явагдсан устгалын ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр болжээ.  Энэ сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын ажилтай холбогдуулан иргэдийг тохижуулсан буюу зөвшөөрсөн замаас өөр чиглэлээр явахгүй байхыг анхааруулж байна.

Дархан цаазат газарт амьтан агнах хориотой, байгаль хамгаалагчид галт зэвсэг хэрэглэх эрхгүй байдаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар хамтран мэргэжлийн анчдаар устгалыг хийлгэх гэнэ. бөгөөд энэ нь хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад суурин газар руу шахагдан орж ирэхгүй байхад чухал нөлөөтэй аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.