Грек улсын археологичдын баг МЭӨ 12-13 дугаар зууны үед байсан гэгддэг эртний Тенеа хотын туурийг олсон байна.
Судлаачид анх удаа алдагдаж сураггүй болсон уг хот оршин тогтнож байсан гэдгийг гэрчлэх олдвор олсон нь энэ юм.
Хотын тухай урьд өмнө түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдгаас биш оршин тогтнож байсныг нь нотлох аргагүй байсан юм.
Тенеа хотыг эртний дайны үеийн Трояны хоригдлууд МЭӨ үед үүсгэн байгуулсан гэж үздэг.
Грекийн Чилиомоди тосгоны ойролцоо явуулж байсан малтлагын үеэр хотын буурь болоод түүхийн үнэт олдворуудыг олж илрүүлжээ.
Тус улсын Соёлын сайдын мэдэгдсэнээр археологичид хотын бууринаас үнэт эдлэл, зоос, барилгын үлдэгдэл олжээ.
Эртний хотыг олох малтлага 2013 онд эхэлсэн бөгөөд Ромын оршуулгын газар хотыг тойрон хүрээлсэн байдаг аж. Энэ жил судлаачид хотын гаднаас найман шинэ бунхан олсон.
Энэ удаагийн олдвор эртний хотын өнгө төрх, бүтээн байгуулалтыг олж мэдэхэд чухал хувь нэмэртэй гэж үзэж байна.
Хотын иргэд хүүхэд, насанд хүрэгчдийг хотын гадна, харин нялхсыг хотод оршуулдаг байжээ.
Хашаан дотроос шавар, гантиг чулуун шал, уран сийлбэртэй хана олдсоны заримаас нь шохой олджээ.
Мөн аварга том сав, 3,5 метр урт хоолой олдсоныг бохир ус гадагшлуулах систем байж магадгүй гэлээ.
Эдгээрээс харахад хотын бүтээн байгуулалт чамгүй тансаг, чанартай байгууламжуудтай бүрдсэн байжээ.
Эх сурвалж: edition.cnn.com