Азербайжаны Экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Юсиф Абдуллаев Баку хотод хийсэн мэдэгдэлдээ тун удахгүй Монгол улс руу дарс экспортолно гэжээ.
Түүний хэлснээр энэ оны эцэс болон ирэх оны эхэнд Монгол улс Азербайжанаас дарс импортолж эхлэх юм байна.
Азербайжан анх удаа Монголын дарсны зах зээлд нэвтэрч байгаа тул шинэлэг төдийгүй туршлага судална гэжээ.
Борлуулалт болон хэрэглэгчдийн хандлагаас шалтгаалж албан ёсны дарсны дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна.
Монгол улсын зүгээс шинэ санал, санаачилга дэвшүүлбэл Азербайжаны Засгийн газар дэмжихэд бэлэн гэдгийг Юсиф Абдуллаев мэдэгдлээ.
Эх сурвалж: en.trend.az