Дэлхий даяар цахимжиж байгаа үед биткойн буюу цахим мөнгө олон хүний халаасыг хэмжиж байна.
Энэ долоо хоногт биткойны ханш хамгийн доод түвшиндээ хүрч 10 хувиар огцом буурсныг эх сурвалж онцоллоо.
Жил гаруйн хугацаанд цахим мөнгө хамгийн бага үнэдээ хүрсэн нь энэ юм. Тодруулбал жил гаруйн өмнө 6,000 долларт хүрч байсан бол дахин энэ үнэдээ хүрлээ.
Өнгөрсөн онд биткойны ханш хамгийн их өссөн үедээ 20,000 доллар хүрч байсан байна.
Цахим мөнгөн дэвсгэртийн ханшийн огцом уналт энэ салбарын хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргалаа.
Хөрөнгийн биржтэй адил цахим мөнгөний зах зээл хэрэгцээ шаардлагаар үнээ тогтоодог. Үнийг өсгөхийн тулд хөөрөгдөж, идэвхжүүлэх хэрэгтэй.
Өнгөрсөн оны төгсгөлд цахим мөнгөний ханш огцом өсч байсан тул 2018 оны сүүлч гэхэд биткойны үнэ 50,000 доллар хүртэл өснө гэж таамаглаж байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com