Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж буй. Энэхүү Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтанд Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгч тэнцэн ФИБА-гийн Олон Улсын шүүгчийн эрхээ авчээ. Тэрбээр энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж I байрт шалгарсанд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж цэцгийн баглаа гардуулсан байна. Монгол улсаас ийнхүү Олон улсын шүүгч мэндэллээ.
Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан явдал болов. Тэрбээр өнөөдөр эхэлсэн Дэлхийн оюутны лигийн финалыг удирдан явуулж байна.
Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо шүүгчдийнхээ боловсрол, хөгжил дэвшилд анхаарч ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд Олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчдийн хоёр сургалт эх орондоо зохион байгуулсан юм.