СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-15

Агаар бохирдуулж буй зөрчлийг НМХГ-т мэдээлж болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын байцаагч агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна.

2017-2018 онуудад агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй авто засвар, дугуй засвар, авто угаалга, ТҮЦ, павильон, манаачийн байр, худалдаа үйлчилгээний газрууд, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү шалгалтаар:

-Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагад тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын талаар

-Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрүүдэд хийгдэж буй ажил

-Төвлөрсөн шугамд холбогдоогүй ариун цэврийн байгууламжид хийгдсэн ажил

-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсийн талаар хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлж, зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгуул ногдуулсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч Б.Сайнбаяр “ Үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээр 1125 ширхэг агаар цэвэршүүлэгчид хяналт тавьж ажилласан. Нийтлэг алдаа дутагдлын хувьд агаар цэвэршүүлэгчээ цэвэрлэдэггүй, гарын авлага заавартай огт танилцаагүй, зориулалтын дагуу ашиглаагүйн  улмаас эвдрэл үүсэж байна. Үүнийг бид бүхэн шалгалтын ажил дуусахаар албан бичиг хүргүүлнэ” гэв.

. Тус процессын үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт хөрсийг бохирдуулдаг тул иргэдийг эдгээр зүйлсийг шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриаллаа.

Хэрэв агаар бохирдуулж буй зөрчлийг олж харсан бол мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утаст мэдээлж, хамтран ажиллахыг хүслээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.