Япон улсад суугаа Кубын бүрэн эрхт элчин сайдыг “Хилтон” зочид буудалд буулгахаас татгалзсан байна.
Элчин сайд Карлос Перериа бэйсболлын багт тоглож байгаа тамирчидтайгаа уулзахаар Фукуока хотод иржээ.
Тус хотод байх хугацаанд “Хилтон Фукуока Си Хаук” зочид буудалд байрлахаар захиалга өгсөн байсан ч зочид буудлын ажилтнууд элчин сайд болоод Кубын засгийн газарт ажилладаг бусад төлөөлөгчдийг байрлуулах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Учир нь “Хилтон” зочид буудал Америкт төвтэй тул Кубын зочдод үйлчилбэл Нэгдсэн улсаас тогтоосон хууль дүрэм, хоригийг зөрчинө гэж тайлбарлажээ.
Японы эрх баригчид Хилтон зочид буудлын шийдвэрийг хурцаар шүүмжилж, тусгаар тогтносон улсын бүрэн эрхт байдалд халдлаа хэмээн буруутгаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Кубын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа.
Аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадна Кубад байгаа Америк иргэдийг тус улсын Засгийн газар, цэрэг армийн мэдэлд байдаг зочид буудал, зоогийн газраар үйлчлүүлэхгүй байхыг шаардсан.
2006 онд Мексикийн Засгийн газар Мехико хот дахь АНУ-ын эзэмшил “Шератон” зочид буудлыг Кубын төлөөлөгчдийг хөөж гаргасных нь төлөө торгож байсан удаатай.
Мөн 2007 онд Норвегийн “Скандик Эддэркоппен” зочид буудал Кубын 14 төлөөлөгчийг байрлуулахаас татгалзаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com