СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-15

Ж.Батзандан: Эрх баригч намын зөрчлөөс болж төрийн ажил хоёр долоо хоног гацлаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Та шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан. Мөн хэсэг иргэд шатахууны үнэ нэмэгдсэнд дургүйцэн Төрийн ордныг тойрсон машинтай жагсаал зохион байгуулж байлаа. Гэвч жагсаал зохион байгуулагчид Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж жагсаалаа зогсоож буйгаа мэдэгдсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд “Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурвал манайд шатахууны үнэ буурах байх” гэсэн утгатай мэдээлэл гаргасан байна лээ. Та энэ хариултыг зөвшөөрөх үү?
-Шатахууны үнэ дээр албан ёсны байр сууриа би өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Миний байр суурь хэвээрээ. Үнийн эрсдэл, зах зээлийн эрсдэлээс Монголын төр, Монголын ард түмнийг хамгаалах үүрэгтэй. гээд өчнөөн арга бий. Засгийн газрын үндсэн үүрэг бол зах зээлийн эрсдлээс иргэдийг хамгаалах явдал юм. Харамсалтай нь, манай Засгийн газар бол зах зээлд нь бүх юмыг даатгана гэж буруу бодлого явуулснаас болж өнөөдөр үнийн эрсдэл, зах зээлийн эрсдэлийн шуурганд Монголын ард түмэн шавхуурдуулж, зовж байна.

-МАН-ын дотоод зөрчил сүүлийн өдрүүдэд хурцадлаа. Үүнийг дагаад улсын ажил дээр, дооргүй гацаанд орсон мэт нөхцөл байдал харагдаад байгаа. Тухайлбал, таны хувьд мэдэгдэж байгаа зүйл байна уу?

-Төрийн ордон дотор ажил явж байна уу гэж та надаас асууж байх шиг байна. . Олон чухал ажил гацсан. Жишээ нь, УИХ-ын Байнгын хороод бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна. Байнгын хорооны ирцийн тухай хэлэхэд сая (өчигдөр) Хууль зүйн байнгын хороо, өчигдөр (уржигдар) Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. . МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь хуралдаад УИХ-ын дарга, нийслэлийн Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан байна лээ. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаа огцрууллаа. Ерөөсөө 60 тэрбум болон 65 тэрбумынхны хоорондын зодоон газар авлаа. Энэ хэрээр Монгол Улс, Монголын төрд урагшилж байгаа нэг ч ажил алга.

-Тухайлбал, ямар ажил саадтай тулгарав?
-Ганц жишээ хэлэхэд, Унгар Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийг барих тендер, сонгон шалгаруулалт энэ долоо хоногт болж дуусах ёстой байгаа. Харамсалтай нь, хариуцсан салбарынх нь сайд нь байхгүй. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй гэдэг шалтгаанаар дөрвөн жил хөөцөлдсөн ажил өнөөдөр гацаанд ороод зогсчихлоо. Ийм л байна. . Нөхцөл байдал амаргүй байна. Энэ гацаа хэзээ арилахыг мэдэх хүн алга. Ер нь .
-Ер нь бол энэ бүх асуудал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалтнуудад өгснөөс эхлэлтэй. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд эрх баригч намын олон хүн холбогдсон. Хэрхэн холбогдсон тухайг нь бол олон нийт мэдэж байгаа. УИХ-ын гишүүд өөрийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгж, компаниудаар ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхдэдээ зээл авсан байна гэдэг бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн асуудал юм. Үүнээс болж . Монгол Улсын Ерөнхийлөгч ийм УИХ цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж УИХ өөрөө тарах асуудлыг тавьсан. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд суугаад ярих ёстой гэж бид харж байна. Ер нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн төрийн байгууллагууд хариуцлагаа хүлээх ёстой. . Би бол ингэж харж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдээд байна. Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцсонгүй хэмээн буруутгаж байгаа. Мөн нөгөө талаар Ерөнхий сайд энэ асуудлыг дүйвүүлж УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн Засаг даргатай хариуцлага тооцох асуудал оруулж ирлээ гэж үзэх хүмүүс ч бий?

-Хоёрхон зам байна. УИХ-ын гишүүд хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Энэ бол хууль хяналтын байгууллагаар шийдэгдэж явах ёстой асуудал юм. Ер нь 60 тэрбумтай холбоотойгоор УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол УИХ-ын даргыг огцруулах бас хоёр зам байгаа. Нэг нь УИХ-ын дарга УИХ-ын гишүүний хувьд тангаргаа зөрчсөн байна гэдэг шалтгаанаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргах ёстой. Энэ шийдвэрийг үндэслэж УИХ-ын даргыг огцруулах эрх зүйн үүд хаалга нээгдэнэ гэж харж байгаа. Хоёрдахь боломж бол Монгол Улсын Ерөнхий прокурор хэрвээ УИХ-ын даргыг 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал оруулж ирэх юм бол УИХ хэлэлцэх бас нэг боломж бий. Гэхдээ хамгийн гол нь . Сүүлийн бараг хоёр долоо хоног Төрийн ордонд ажил явахгүй байна. УИХ, Засгийн газрын ажил гацаанд орчихлоо. МАН, эрх баригч нам ажлаа хий. Чадахгүй бол энэ УИХ тараад дараагийн сонгуулиа зарлаад явах нь зүйтэй гэдэг саналтай байна.

-УИХ-ыг тараах боломж нь өөрөө УИХ-даа хадгалагддаг. Тэгэхээр нэг нам хууль тогтоох дээд байгууллагад 64 суудалтай байгаа үед сайн дураараа тарна гэж байхгүй юм биш үү?

-. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр байтугай энэ парламентын дөрөвний гурав нь эрх баригч МАН-ын гишүүдээс бүрдэж байгаа шүү дээ. МАН шийдвэрээ гаргах хэрэгтэй. МАН-аас өөр Монгол төрийг аваад явчих чадвартай, хүчтэй олон сэхээтэн, улс төрийн хүчин Монгол Улсад байгаа. Тэгэхээр сонголтгүй юм шиг зөвхөн МАН байхгүй бол Монгол Улс сүйрчих юм шиг бодож болохгүй ээ. Шинээр дахин сонгуулиа зарлаад Монгол Улс, Монголын төрийн ажил урагшлах ёстой гэдэг байр суурь бас илэрхийлмээр байна. Хэдэн долоо хоног энэ төрийн ажил гацах ёстой юм бэ. Тодорхойгүй байдалд орчихлоо шүү дээ. Хоёр долоо хоног төрийн ажил гацчихлаа. .

-Яахав, таны хэлснээр улс орныг удирдаад явчих чадалтай олон сэхээтэн байгаа ч гэсэн УИХ өөрөө тарчихна гэдэгт нэг л үнэмшил төрөхгүй байгаа юм л даа?

-УИХ энэ асуудлаа хэлэлцэх ёстой гэж харж байгаа. . Миний хувьд ийм л байр суурьтай байна.

Ж.Баярсайхан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.