Өнгөрсөн амралтын өдөр Лионель Месси гоол хийснээр нэг багт хамгийн их гоол оруулсан түүхэн үзүүлэлтэд дэд байр руу дэвшлээ.
Түүний өмнө Германы Байерн Мюнхен багийн Муллер 565 гоол оруулаад байсан бол Лионель Месси 566 дахь гоолоо Барсад байхдаа оруулжээ. Одоо Мессигийн өмнө Бразилийн алдарт Пеле 643 гоолийг Сантос багт оруулснаар жагсаж байна.
Мөн түүнчлэн тэрээр 2017-2018 улирлын Ла лигийн шилдэг мэргэн бууч шагналаа Лионель Месси гардахын сацуу Лигийн улирлын шилдэг тоглогч болж давхар шагнал авлаа. Түүний тухайд Ла лигийн ерөнхийлөгч Жавиер Тебас: Месси Ла лигт хэний ч авчраагүй том үсрэлтийг хийсэн тоглогч хэмээн хэллээ.
2018 онд түүний шилдэг тоглолтуудын бичлэгийг түүвэрлэн хүргэж байна: