СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-15

Манай хоёр эмэгтэй тамирчин өнөөдөр хүрлийн төлөө барилдана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Өчигдөр орой эмэгтэй чөлөөт бөхийн 50-55-59-68-76кг жингийн тойргийн барилдаанууд явагдлаа. Манай бөхчүүдээс 50кг жинд барилдсан УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг 

 

 

68кг жинд барилдсан УАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа нар тус тус хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдахаар боллоо.

 

 

Өнөөдөр манай бөхчүүдээс:

  • 53кг жинд Б.Болортуяа Норвеги улсын тамирчин Силижэ Кнутсэн Киппернэстэй.
  • 57кг жинд С.Цэрэнчимэг Румын улсын тамирчин Дениса Лулиана Фодортой. 
  • 62кг жинд Э.Гантуяа Япон улсын тамирчин Юкако Кавайтай.
  • 65кг жинд Х.Болортуяа Азербейжан улсын тамирчин Элис Маноловатай
  • 72кг жинд П.Номин-Эрдэнэ Румын улсын тамирчин Александра Николета Ангельтай тус тус барилдах оноолт гараад байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.