Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн билээ.
Харин өнөөдөр тус намын удирдах зөвлөл хуралдаж дараагийн бүлгийн даргыг сонгосон байна. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг 100 хувийн саналаар дэмжжээ.
Д.Тогтохсүрэнг маргаашийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.