СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-11-14

Манай улсад умайн хүзүүний хорт хавдраар 140 гаруй эмэгтэй нас баржээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

 . Сүүлийн жилүүдэд манай улсын иргэдийн нас баралтын зонхилох тохиолдолд хорт хавдар тэргүүн байранд бичигдэх болсон. Иймээс иргэдийн дунд хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээг хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Үүний нэг нь.

“Иргэдийн хувьд хорт хавдартай эсэхээ хэдий чинээ эрт оношлуулснаар эмчлэгдэх боломж тэр хэрээр нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар хавдартай иргэдэд химийн болон бай эмчилгээ хийдэг ч төсөв мөнгө хангалттай хүрэлцдэггүй

Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлоороо гуравт, нас баралтаараа тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 15 хүртэлх насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинд хамруулах шаардлагатай ажээ.

 2008-2017 онуудад умайн хүзүүний хорт хавдраар жилд дунджаар 400 гаруй эмэгтэй шинээр өвчилж, умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны улмаас 140 гаруй эмэгтэй нас баржээ.

ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг “. Өнөөдрийн байдлаар хавдартай иргэдэд химийн болон бай эмчилгээ хийдэг ч төсөв мөнгө хангалттай хүрэлцдэггүй” гэлээ.

Орчин үед хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээ шинээр нэвтрэх болсон байна. Олон оронд дархлаа эмчилгээг практикт ашиглаж байгаа ч манай оронд хараахан нэвтрээгүй байгаа юм. ХСҮТ-ийн их эмч Х.Ариунаа “Дархлаа эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг эмчилгээний давуу тал нь эмийн сонголтгүй, эмчилгээний үр дүнгүй хавдартай иргэдийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх, дахилт үсэргийлэлт болохоос урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой” хэмээв.

Иргэдийн хувьд хорт хавдар үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм. Хорт хавдартай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын оролцооноос илүү иргэн таны оролцоо чухал гэдгийг дахин сануульяа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.