СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-14

Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийг дэвшүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар .

.

С.Соёмбо-Эрдэнэ нь:

1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль,

1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль,

2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж.

1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга,

2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга,

2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч,

2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч,

2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,

2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,

2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулгадаа дурдав. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ. 

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.