СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-14

Хэт олон хүүхэд төрүүлж, үл хайхардаг байдлыг хуульчлах шаардлагатай гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, хэлэлцүүлгээс гаргасан санал хуулийн төслийг улам боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн эх, хүүхдийн эндэгдлийн талаархи сүүлийн жилүүдийн тоо баримтыг мөн танилцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг хэллээ.

 

Дараа нь хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн танилцууллаа.

Төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах нөхцөл бий болгодог, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалттай болгож, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргажээ

Тэрбээр, төрийн бүх шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хийх ажил, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа. Түүнчлэн, орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг дурьдлаа.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн салбарын мэргэжилтнүүд тунхгийн шинжтэй бус урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих процедурын шинж чанартай хуулийн төсөл боловсруулахыг санал нэгтэй тэмдэглэсэн.

Мөн , өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.