Европын Холбоо дипломат төлөөлөгчийн газраа албан ёсоор Монгол улсад нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд тус холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжил хариуцсан комиссар Невен Мимика, Монгол улсын Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Дамдинсүрэнгийн Даваасүрэн нар оролцжээ.
Д.Даваасүрэн “Европын Холбооны дипломат төлөөлөгчийн газар Монгол улс, Европын Холбооны хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна. Нэн ялангуяа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа сайжруулна” гэж мэдэгдсэн байна.
Харин комиссар Невен Мимика “Европын Холбооны төлөөлөгчдөөр дамжуулан талуудын харилцаа шинэ түвшинд ахихыг ерөөж байна” гэжээ.
Европ тивийн 28 орныг элсүүлсэн холбоо Монгол улстай 1989 оноос дипломат харилцаа тогтоосон. Монголын худалдааны гол түншүүдийн нэг ба манай улс нийт гадаад худалдааныхаа 10 хувийг Европын Холбоотой хамтран гүйцэтгэжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com