СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-14

Жагсагчдын “сценари”

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

Ойрын өдрүүдэд улс төр халуухан буцалж байна. , хэн нь дийлж улс төрийн тавцанд цааш баттай зогсож чадах эсэхээ үзэхээр ач тач үзэлцэж байна. Тэднийг араас нь түлхэж нийгэмд улам муухай харагдуулах гэсэн АН-ынханы “түлхээ” ч дундуур нь цухалзаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хэн хаанаас зохион байгуулж байгаа нь үл мэдэгдэх алдарт жагсагчид төрийн ордон тойрон өдөр өнжилгүй шахам гороолох болжээ. Тэдний хэлдэг үг, хийдэг жагсаал ерөнхийдөө ижил.

Автомашинтай жагсагчид

Өнгөрсөн долоо хоногжин талбай тойрон гороолж жагссан автомашинтай жагсагчдыг ард түмэн ихээхэн дэмжсэн. Тэдний ярьж байгаа зүйл үнэний ортой. Бензин шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт буусаар байхад жижигхэн Монголд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ард түмний амьдрал хэцүүдлээ. Засгийн газар ажлаа хий гэсэн шаардлагыг нь ард түмэн уухайлан дэмжсэн.

 

Жагсагчдыг автомашинтайгаа ордон тойрон гороолсон хоёр дахь өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээж авч уулзах сураг гарсан ч төдөлгүй сураг алдарсан.

Үүнийг тэдний өөрсдийнх нь цахим хаяг дээрээ бичсэн зүйлс нотолно.

Дараагийн жагсагчид буюу “Нэхүүл”

Өнөөдөр төрийн ордон тойрсон бас нэгэн жагсаал эхлэв. “Бид уучлахгүй” уриатай, Тайваньд сурч байгаа хэсэг монгол оюутны санаачилгаар эхэлж, зөвхөн сошиал ертөнцөөр жагсах санааг “Нэхүүл”-чид үндсэндээ copy pastе хийгсэд.

Бид уучлахгүй” уриаг нь авч “Нэхүүл” хэмээх содон нэрээр хачирласан жагсагчдын ард МОаХ-ынхан буюу Ерөнхийлөгчийн талынхан байгаа гэх. Тэдний хэлж ярьж байгаа үг бас л ард түмэнд таалагдахаар…

Тэдний сценари

Эхний сценариар бол тэд ЖДҮ-г уучлахгүй, 60 тэрбумыг уучлахгүй, төрийн мөнгөөр завшигсдыг уучлахгүй гэх зэргээр гарч ирнэ.

Хэд хоногийн дараа уриа нь бага багаар “хальтирна”. Төрийн албыг төрлийн алба болгосон улс төрчдөөс салах цаг иржээ. Ард түмэн дэмжээрэй гэх мэт уриа хөвөрнө. Иргэд ч дэмжинэ.

Эцсийн бүлэгт тэдний зорилго ил болно. Товчхондоо бол

Үүний дараа хэд хэдээр тогтохгүй жагсагчдын арми олноор төрнө. Тэдний зорилго ижил, хэлэх үг нь ижилдүү, хийх үйлдэл нь төстэй… 

Магадлалууд

Энэ үед жинхэнэ “захиалагч” дараагийн алхмаа хийнэ. Өөрөөр хэлбэл, ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч байгаа тул УИХ тар гэсэн шаардлагыг арай үндэслэлтэй буюу хууль эрх зүйн түвшинд гаргаж ирнэ. Хуулийн заалтаар бол… гэсэн арай итгэл үнэмшил төрүүлэхүйц шалтгаар “довтолно”.

Дараагийн алхам. УИХ тарах эрх зүйн үндэслэлээр бол тэдэнд арай дөнгүүр наалдах нь “ард түмний санал асуулгаар одоогийн УИХ-ыг тараах нь зүйтэй” гэсэн зүйлчлэл рүү асуудлыг аваачна. Уур хилэн нь туйлдаа хүрсэн ард түмэн санал асуулгыг дор нь “бөглөх” магадлалтай.

Үүний дараа парламентийн засаглал Монголд тохирохгүй юм байна.

Эцсийн дүндээ цөхөрсөн ард түмний итгэл дээр тоглож эрх мэдлээ хэмжээлшгүйд хүргэх гэсэн хэн нэгний санаархал биеллээ олох магадлалтай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.