СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-11-14

Солонгосын шилдэг эмнэлэгтэй нуруу нугасны мэс засалд хамтран ажиллахаар боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

юм. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сард авто осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авсан юм. Хүзүүнээсээ доош огт мэдээгүй болсон тэрбээр Гэмтэл согог судлалын эмнэлэгт мэс засалд орсон байна. Хагалгаа амжилттай болж хоёр хөл дээр боссон ч хэвтрийн дэглэм удаан хугацаагаар барьснаас болж баруун хөлний венийн судсанд бөглөрөл үүсчээ.

Иймээс . Тиймээс гурван жилийн хугацаанд дахин эмчилгээ хийлгэж байж биеийн байдал дээрджээ. Гэвч бие нь дахин муудаж, гар, хөл нь мэдээ алдсан учир дахиад л эмнэлгийн үүд сахих болсон байна. Эмч нар “Монголд мэс засалд ороход хүндрэлтэй” гэж зөвлөсөн учир Солонгос Улсын хэд хэдэн эмнэлэгт шинжилгээгээ явуулж, тусламжийн гараа сунгахыг хүсчээ.

Азаар “Шимжонг” эмнэлгээс “Таныг Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлттэй төсөл хөтөлбөрт хамруулж, эмчилгээ хийж өгөх боломжтой” гэсэн сайхан мэдээ ирсэн учир тус эмнэлгийг сонгож, Солонгос Улсыг зорьсон байна. Эндээс л тэрбээр дахин хөл дээрээ босч, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харах боломж нээгдсэн юм.

бөгөөд орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй, нуруу нугас, үе мөч, нөхөн сэргээх нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг юм.

Дэлхийн нуруу нугасны 100 нэртэй эмч нарын нэгээр шалгарсан Шим Жон Хён эмч 2015 оны хоёрдугаар сард энэ эмнэлгийг үүсгэн байгуулжээ. Тус эмнэлэг нь “Хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцаж, үргэлж найдвар бэлэглэгч эмнэлэг байя” гэсэн уриан дор бүх хүмүүст нээлттэй, итгэл даасан эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл нийгмийг бий болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорин ажилладаг юм байна. Хэвтэн эмчлүүлэх 100 ортой тус эмнэлэг нь нуруу нугас, үе мөчний олон төрлийн өвчнийг соронзон томографи, компьютерт томографи, ЭХО зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нарийн оношилж, бүх төрлийн мэс ажилбар хийдэг юм.

Тус эмнэлэг Л.Энхбаатар хөнгөлттэй үнээр хагалгаанд орох боломжийг олгох болсон шалтгаан нь тус улсын бөгөөд төсөлд “Шимжонг” эмнэлэг шалгарчээ.

Тиймээс л уг төслийн хүрээнд Монгол Улсын иргэн Л.Энхбаатар нь олон түвшин дэх хүзүүний нугалам хоорондох дискийн ивэрхий, дөрвөн мөчний саажилт гэсэн оноштойгоор мэс засалд ороод эх орондоо ирээд байна. “Медикал Кореа” төслийн хүрээнд Шимжон эмнэлэгт хийгдсэн энэ мэс заслийн бэлтгэл ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч, доктор, профессор Ц.Ганзоригт ахлагчтай баг амжилттай биелүүлсний зэрэгцээ цаашид  “. Ингэснээр манай улсад эмчлэгдэх боломжгүй нуруу нугасны хүнд гэмтлийг эмчлэхэд Солонгосын Шимжонг эмнэлгийн туршлагыг судлах, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.