Монголын үндэсний сур харваачдын холбооны 16 дугаар чуулган өнгөрсөн даваа гарагт болж Баянхонгор аймгийн ИТХ-н дарга, аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр удирдан явуулсан. Тус холбооны ерөнхийлөгчид Хөвсгөл-Алтандуулга ХХК-ийн харваач, буриад сурын харвааны хошой мэргэн, спортын мастер Ж.Нямдаваа дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Олны саналаар 77:24 Ч.Энхтайван Ерөнхийлөгч хэвээр үлдэв. Ж.Нямдаваа мэргэний хувьд 20 гаруй жил үндэсний сурын харваагаар харваж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан туршлагатай тамирчин. Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд 160 харваач оролцон, онч мэргэнээ сорьсноос тэрбээр түрүүлж буриад сурын харвааны гоц мэргэн болсон юм.