СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-11-14

Хуурамч шатахуунаа Багахангай дахь ШТС-аар борлуулдаг байжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

 

. Татваргүй оруулж ирдэг зарим төрлийн түлшээр хуурамч шатахуун үйлдвэрлэж төр, түмнийг хохироодог явдлын мөрөөр хууль хяналтынхан орсон тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.  

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангаагүй бензин, дизель түлш худалддаг, октан нь заасан хэмжээндээ хүрдэггүй, түгээгүүрээс дутуу шахдаг хэмээн Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон болон иргэд удаа дараа мэдээлэл хийж, баримтат бичлэг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Түүгээр ч зогсохгүй шатахууны үнийг бууруулахын тулд импортлогч компанийнхантай тэмцэж, хэдэн өдөр дараалан Төрийн ордныг тойрч, дуут дохиогоо хангинуулан эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

. Олон нийтийн сүлжээнд тавьсан хэд хэдэн мэдээллийн мөрөөр шалгаж, заримд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

Тухайлбал, . Тэд өнгөрсөн долоо хоногт дээрх компанийн үйлдвэрт нэгжлэг хийж, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж буй, эсэхийг шалгажээ. Энэ үеэр тухайн компанийн үйлдвэрт дизель түлш гарган авахад ашигладаг химийн хорт, аюулт бодисуудыг зориулалтын бус нөхцөлд, зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр хадгалж байсныг илрүүлжээ. Тэдгээр бодисын хадгалалт, хамгаалалт муугаас ойр орчимдоо аюул учруулж болзошгүй байсан гэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орчим болон химийн хорт бодисуудаас дээж авч, шинжлүүлэхээр болсны зэрэгцээ агуулахыг нь битүүмжилж, цагдаагийн байгууллага хэргийг нарийвчлан шалгахаар болсон гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “ гэнэ. Үүнийгээ Багахангай дахь харьяа шатахуун түгээх станцаараа борлуулж байжээ. Тус компани ашигласан шатах тослох материалыг дахин боловсруулж, дизель түлш үйлдвэрлэх ажлаа 2013 оноос эхлүүлсэн аж.

Дахин боловсруулах үйлдвэрээс гаргаж авсан дизель түлш Монгол Улсын стандартад заасан үзүүлэлтийг хангадаггүй гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж буй бол орон нутгийн иргэд “Химийн хор, аюултай бодис их хэмжээгээр ашиглаж, байгаль орчин, хүн, мал, амьтанд сөрөг нөлөө учруулж байж болзошгүй” хэмээсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.