СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-11-14

Төрийн бус өмчийн 100 гаруй сургууль чуулж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос "Монголын төрийн бус сургуулиудын улсын III чуулган”-ыг зохион байгуулж байна.

Тус чуулганы зорилго нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нартай санал бодлоо солилцох, тэдэнд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа ярилцах, хамтран ажиллах, хувийн сургуулиудын тухай нийгэм дэх ойлголтыг гүнзгийрүүлэх гэнэ. 

Чуулганд УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн А. Ундраа, БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа, Сангийн яам, НБГ, НМХГазрын дарга нар ирж оролцоно. .  

Төрийн бус өмчийн сургуулиуд 1990-ээд оноос хойш төрийн ачааг үүрэлцэж байгаа бөгөөд нийгмийн хариуцлага хүлээн, багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэн ажиллаж байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.