МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналаар Бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулахаар санал хураахад 29:29-өөр тэнцсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Дөнгөж сая авсан мэдээллээр бүлгийн хуралд оролцсон гишүүд дахин санал хураахад 32:27-ын харьцаагаар дийлэнх олонх нь Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулахыг дэмжжээ. Мөн нэг хүчингүй санал гарсан аж.
Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Шийдвэрийг хүндэтгэж байна. Би өөрийгөө муу ажилласан гэхгүй. Зарчим ярьж болдоггүй болсон цаг юм байна. Хүний алдаа оноог хэлж болдоггүй болсон юм байна. Хууль дүрэм бас хэцүү болж дээ. Цаашдаа хэлэх үг дуу хоолойгоо хязгаарлахгүй ээ. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Намын эрх ашиг бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарах ёсгүй гэжээ.
Дашрамд дурдахад УИХ-ын дэгийн тухай хуулинд аливаа асуудлаар санал тэнцсэн тохиолдолд уг саналыг унасанд тооцдог байна. Гэтэл энэ удаад дахин санал хураалт явуулж асуудлыг шийдсэн аж.