УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд дөнгөж сая санал хураалт явуулахад бүлгийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн санал 29:29-өөр тэнцжээ. Иймд санал хураалтын дахин явуулах гэж байна.
Өчигдөр хуралдсан намын удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах санал оруулсан. Өнөөдөр өглөө бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийг нь үндэслэлгүй огцруулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетийг огцруулах саналыг өөрийн нэр дээрх албан бланк дээр үйлдэж бусад гишүүдийн дэмжлэг авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Энэ байдлаас харвал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр ч МАН-ын бүлгийн гишүүд эн тэцүү саналтай байгаа нь тодорхой байгаа аж.