СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс заавал зөвлөгөө аваарай

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн арваннэгдүгээр сард антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бодоорой. Эмчээс зөвлөгөө аваарай” “Антибиотикийг буруу хэрэглэх нь бид бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж ирсэн.

. Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог.
Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай

Нянгийн тэсвэржилт нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?

  • Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.
  • Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм. 
  • Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө. 
  • Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна

Иргэд юунд анхаарах вэ?:

  • Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Нянгийн эсрэг эмийг:
  • Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
  • Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийн  тэсвэржилтийг бууруулна.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.