СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-13

Д.Пүрэвдаваа: Би ямар шалтгаанаар намаасаа хөөгдөх болсноо мэдээгүй явна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваатай ярилцлаа. 

-Таныг намаасаа дөрвөн жилийн хугацаатайгаар хөөх шийдвэрийг С.Эрдэнэ дарга гаргажээ. Таны байр суурийг сонирхъё?

-Яг үнэндээ би ийм шийдвэр гарсныг мэдээгүй. 10 дугаар сарын 23-ны өдөр би хөдөө яваад 11 дүгээр сарын 4-ний шөнө ирсэн. Ням гараг байлуу даа. . Интернэтээс авсан мэдээллээр бол Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулж, БЗД-ийн эмэгтэй гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Тэднийг намайг зохион байгуулсан гэж хардаж байгаа юм болов уу гэж ойлгосон.

-Өөрөөр хэлбэл та намаас хөөсөн шийдвэрийг огт мэдээгүй гэсэн үг үү?

-Тийм. Энэ талаар тодруулахаар намынхаа дарга С.Эрдэнэтэй уулзах гэсэн боловч гадагшаа явчихсан байна лээ. Өнгөрсөн долоо хоног дөрвөн өдрийн амралт таарсан. Ажлын долоо хоног эхэлж байна. Учир ухаан нь олдох байгаа. .

Хуучин коммунист нийгэм биш дээ энэ чинь. Одоо Ардчилсан нийгэмд өөрт нь мэдэгдэлгүйгээр хаа хамаагүй зүйлээр, дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байхад хүнийг намаас хөөж байгааг би гайхаж байна

-Танай БЗД-ийн зарим эмэгтэй гишүүд АЭХ-ны сонгуультай холбогдуулж, намын дарынхаа өөдөөс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа бичлэг цацагдсан байна лээ? Та энэ явдлыг мэдсэн үү?

-Би нэг зүйл харуулъя. . Цахим ертөнцөөр л харсан. БЗД-ийн эмэгтэй гишүүд сонгох эрхээ эдлэх гэтэл нэрсийн жагсаалтаас хассан байсан юм байна. Тэд эрхээ эдлэхийг шаардсан юм билээ.

Нэгдүгээрт, би БЗД-ийн АН-ын дарга биш. Өмнө нь энэ ажлыг хийж байх үед бол надтай хамаатуулж болно. Одоо энэ албан тушаал дээр Д.Нүрзэд гэж залуу ажиллаж байгаа. Эмэгтэй улс үзэл бодлоо илэрхийлж байхад хаа байгаа хөдөө явж байсан би яагаад холбогдов гэдгээ өөрөө ч сайн ойлгохгүй байна.

Хоёрдугаарт, намын дүрэмд ч заасан байгаа. Ямар нэгэн хүнд шийтгэл ногдуулах гэж байгаа бол өөрийг нь оролцуулмаар юм. Хуучин коммунист нийгэм биш дээ энэ чинь. Одоо Ардчилсан нийгэмд өөрт нь мэдэгдэлгүйгээр хаа хамаагүй зүйлээр, дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байхад хүнийг намаас хөөж байгааг би гайхаж байна. Би намаа муулахгүй, олон мянган эрүүл саруул үзэл бодолтой гишүүд байгаа. Учир начир нь олдох байлгүй дээ.

-АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгуулийн үеэр танай дүүргийн эмэгтэй гишүүд ямар шалтгааны улмаас намын даргынхаа өөдөөс эсэргүүцэл илэрхийлсэн юм бол. Бас таныг яагаад энэ асуудалтай хамаатуулав?

-Би харин мэдэхгүй байна л даа. Шалтгааныг нь олоогүй, үндэслэл нь юу юм бэ гэдгийг олж мэдэх байх л гэж бодож байна. БГД-ийн засаг дарга . Тэгсэн Баянзүрхийн хурлыг нь Баянголд зохион байгуулаад, тухайн гишүүдийн нэрийг нэрсийн жагсаалтаас хассан учраас тэр эмэгтэйчүүд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Тэрийг би гэлтгүй бүх улс л харж байгаа байлгүй дээ.

-БЗД-ийн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр, ахмад гишүүн М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг мөн өнгөрсөн долоо хоногт намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг БЗД-ийн АН-ын дарга Д.Нүрзэд гаргажээ. Таныг намаас хөөсөн асуудалтай энэ асуудал холбогдох уу?

-Ер нь бол нийт улсын хэмжээгээр хэдэн хүн манай намаас хөөгдөж байгааг би мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар ил гарсан нь л энэ шүү дээ. л байна. Удахгүй тодорхой болох байлгүй дээ.

-Хэвлэлээр явж байгаа бас нэг таамаг байна. Та өөрөө 2016 оноос хойшхи бүх шатны сонгуульд БЗД-ийн АН-ыг удирдан орж, танай дүүрэг ганцаараа ялалт байгуулсан байдаг. Гэтэл яагаад С.Эрдэнэ даргын талын хүн гэгдэх Д.Нүрзэдийг БЗД-ын АН-ын даргаар сонгох болов?

-. Намын дүрмээрээ л нэр дэвшээд гарсан байх. Би Д.Нүрзэдийг С.Эрдэнэ даргын талын хүн ч гэдэг юм уу аль нэг фракцын хүн гэж харахгүй байна. Намын хөгжилд амжилт үзүүлье гэсэн залуу юм болов уу гэж найдаж байна. Явцдаа асуудал тодорхой болох байх. Өнөөдөр яаруу сандруу үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна.

-Т.Батцогт НИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч. Сонгогчид энэ хоёрыг АН-ын гишүүн гэдгээр нь сонгосон. Гэтэл энэ хоёр маань намаасаа хөөгдчихлөө. Сонгогчдын эрх ашигт нөлөөлөх үү?

-Намуудын тухай хуульд зааснаар бол намын дотоод асуудал дүрмээрээ шийдэгддэг. Сонгогчдод нөлөөлөхгүй. Намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод танилцуулдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг. Нэр дэвшигч Т.Батцогтын мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Тэгэхээр энэ дээр сонгогчдын эрх ашигт нөлөөлөх зүйл байхгүй л дээ. Мөрийн хөтөлбөр хэрэгжээд л явна. Урьд өмнө нь ийм нөхцөл үүсч байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна л даа.

-Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.