СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-13

Нүүрс тээврийн машин нь шатаж 95 хувьтай түлэгдсэн жолоочид хандив хүслээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Гашуун сухайт боомтын чиглэлд 166 ААН, байгууллага нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь “Омог цагаан шонхор” ХХК бөгөөд энэ сарын 9-ны өдөр тус компанид

Д нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орж биеийнх нь 95 хувь түлэгдсэн. Гэтэл “Омог цагаан шонхор” хэмээх ХХК нь ажилтныхаа эмчилгээний зардлыг олгохгүй байна

. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Д нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орж биеийнх нь 95 хувь түлэгдсэн. Гэтэл “Омог цагаан шонхор” хэмээх ХХК нь ажилтныхаа эмчилгээний зардлыг олгохгүй байна. Үйлдвэрлэлийн осолд орсон ажилтны эмчилгээний зардлыг байгууллага нь хариуцах хуультай. Гэвч Монгол Улсад бүртгэлтэй, хятад эзэнтэй тус компанид хууль үйлчлэхгүй байна. Тиймээс бид Д-ийн эмчилгээний зардлыг олготол үйл ажиллагааг нь түр зогсоохыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхайн сайдаас хүссэн” гэлээ.

Д.Дашдоржийн эхнэр Туул “. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК-тай уулзахаар хоёр удаа уулзалт товлосон. Эхний удаад 16 цагт уулзъя гэчихээд шөнийн 23 цаг өнгөрч байхад ирсэн. Дараагийн удаад эмчтэй нь уулзъя гэсэн. Тэгэхээр нь 11 цагт эмчийг нь хүлээлгэсэн байхад 16 цагт ирсэн. Иймэрхүү байдалтай бид нартай харьцаж байгаа.

Мөн Хятадын талаас эмчилгээний мөнгийг гаргахгүй гэсэн байр суурьтай байна гэдгийг уламжилсан. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. ” гэв.

Эмчилгээний зардал нэг өдөрт багадаа хоёр сая төгрөг шаардагдаж байгаа юм байна. Тиймээс ар гэрийнхэн нь нийт ард иргэдээс хандив хүссэн юм.

 Хандивын данс 5721594599 Туул /эхнэр/

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.