Румын улсын нийслэл Бухарест хотод 23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн 2018 оны ДАШТ 11 сарын 12-18-нд зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд Монгол улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
“U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.
Тэмцээний хуваарь:
Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 16:30 - 20:00, Медалийн барилдаанууд 24:00 - 02:30 цагуудад явагдана.
www.livetv.mn сайт ДАШТ-ий талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхээс гадна шууд дамжуулах болно.
Урьд шөнө сонгомол бөхийн барилдаануудаар тэмцээн эхэлсэн бөгөөд жин жингийн хамгийн сонирхолтой барилдаануудын бичлэгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн -55кг жинд ОХУ-ын Кабалоев Японы Огава нарын барилдаан.
Эрэгтэйчүүдийн -63кг жинд Румыны Михут Армен улсын тамирчин Галстян нарын барилдаан.
Эрэгтэйчүүдийн -77кг жинд Италийн Абрескиа Энэтхэг улсын тамирчин Сажан нарын барилдаан:
Эрэгтэйчүүдийн -87кг жинд Иран улсын тамирчин Фаллахамида ОХУ-ын тамирчин Халилов нарын барилдаан:
Эрэгтэйчүүдийн 130кг жинд Египт улсын тамирчин Мохамед Герман улсын тамирчин Крамер нарын барилдаан.