Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08:00–10:00 цагт "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцоно.
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.