СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-12

Агаарын бохирдлыг бууруулах 154 тэрбум төгрөг батлагдсангүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

2019 оны өвөл утаа 50-60 хувиар буурахгүй бол БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариуцлага үүрэхээ мэдэгдэн хэд хэдэн ажил хийж хэрэгжүүлэх юм бол агаарын бохирдлыг буурах болно хэмээсэн. Тэрбээр .

Сайдын зүгээс өөр санал санаачилга, тухайлбал ахуйн хий рүү эргэлт буцалтгүй шилжих, сэргээгдэх эрчим хүчний хуулийг өөрчилж өрх бүр нарны эрчим хүчээр хангагддах байх боломжийг нээх, орон сууцжуулах зэргийг зүтгүүлсэнгүй, яндангийн шүүлтүүр нь унангуут дургүйд хүчгүйн үлгэрээр тэр чигт нь хөсөр хаячихжээ 

Уг төсвийн төсөлд өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум төсөвлөсөн байсан юм. Иргэдийн хувьд дээрх шийдвэрт шүүмжлэлтэй хандсан бөгөөд .

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдэн төгрөг эцсийн байдлаар төсөвлөсөн талаар БОАЖЯ-наас тодруулахад “Төсвийн задаргаа манай дээр хараахан ирээгүй байгаа. ” гэв.

2019 оны төсвийн төслийг харахад гэр хорооллын хэрэглэгчдэд шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 150 000 өрхийг хамруулах бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг 2.5 кВт, 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуурт шинээр 41200 өрхийг хамруулахаар болсон байна.

 

 

. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулах талаар ирэх жил дорвитой ажил хийвэл 50-60 хувиар буурах боломжтой гэж үзсэн ч төсөв мөнгө нь батлагдсангүй. Сайдын зүгээс өөр санал санаачилга, тухайлбал ахуйн хий рүү эргэлт буцалтгүй шилжих, сэргээгдэх эрчим хүчний хуулийг өөрчилж өрх бүр нарны эрчим хүчээр хангагддаг байх боломжийг нээх, орон сууцжуулах зэргийг зүтгүүлсэнгүй, яндангийн шүүлтүүр нь унангуут дургүйд хүчгүйн үлгэрээр тэр чигт нь хөсөр хаясан тул 2019 оны өвөл ч Улаанбаатар хот утаатай хэвээр байх нь ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.