Монгол бүсгүйчүүдийг чимдэг гоёлын нэг нь урт гэзэг юм. Сайхан урт гэзэгтэй монгол бүсгүйчүүлийг тодруулах тэмцээн гуравдахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн уралдааны тэргүүн байрт 2 метр 12 см урт гэзэгтэй Ө.Айгүль шалгарчээ. Тэрбээр 2016 онд тус тэмцээнд оролцож байсан бөгөөд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспасерийн эрхлэгчээр ажилладаг гэнэ. Наймтай охиноос 80 настай буурал оролцсон бөгөөд гол шалгуур нь үсний уртын хэмжээ, үс арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзсэн байна.
“Урт гэзэгтэй монгол бүсгүй-3” уралдааны тусгай байрын шагналын эздээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын З.Дулмаа, Төв аймгийн Баянчандмань сумын Л.Болормаа, Завхан аймгийн Улиастай сумын Б.Лхагвасүрэн, Архангай аймгийн Хайрхан сумын Ж.Цэрэнбалжир, Өмнөговь аймгийн Манлай сумын Ц.Оюунтуяа, Орхон аймгаас оролцсон "Баясал” нүдний эмнэлгийн захирал С.Жавзмаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Т.Солонгомаа нар тодоржээ.