СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-11-12

Арван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэдгээ мэддэггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Манай улсад жилд чихрийн шижингээр 2400 хүн шинээр оношлогддог бөгөөд 10 хувь нь тус өвчнөөс болж нас бардаг байна. Өнөөдрийн байдлаар чихрийн шижинтэй хүмүүсийг бүрэн илрүүлээгүй бөгөөд дөнгөж 30 хувийг илрүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд чихрийн шижинтэй гэдгээ мэдэлгүй хүндрүүлэн хараагаа алдах, бөөрний дутагдал орох, хөл болон хуруугаар тайруулахад хүрээд байна.

Чихрийн шижин өвчнийг үүсгэж түүнийг эрсдүүлдэг гол хүчин зүйл бол жингийн илүүдэл буюу таргалалт

. Иргэдийн хувьд хүнд шатандаа оношлогдон эмчилгээ хийлгэдэг байна. Эмчилгээний хувьд сахар бууруулах инсулин тариаг сард таван удаа хийлгэх ёстой байдаг ч 2-3 ширхгийг улсаас даадаг бол үлдсэнийг тухайн хүн 35-40 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэнэ.

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа “Чихрийн шижин өвчнийг үүсгэж түүнийг эрсдүүлдэг гол хүчин зүйл бол жингийн илүүдэл буюу таргалалт. Жингийн илүүдэл гэдэг нь эрсдэл хүчин зүйл болдог. Таргалалт гэдэг маань өөрөө өвчлөл болоод байгаа юм. . Хүүхэд багаасаа тарган байх нь ирээдүйд чихрийн шижин болон даралт ихсэх өвчин үүсгэх үндсийг тавьж өгдөг.

. Чихрийн шижинтэй хүний гэр бүлийн дөрвөн хүний нэг нь яаж туслахаа мэддэггүй. Энэ өвчлөлөөр өвдсөн хүнд халамж анхаарал их чухал яагаад гэвэл ядардаг, сульддаг” хэмээв.

Судалгаагаар 35-аас дээш насны хэвлийн таргалалттай бол чихрийн шижингээр өвдөх эрсдэл нэмэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг дурдсан юм. Энэ үүднээс Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохиох бөгөөд энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулагдана. Та энэхүү өдөрлөгт оролцсоноор эрсдэлийн үнэлгээ, сургалт авах, үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.