СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-12

ВИДЕО: Аваргуудын Аварга Ронни О Сулливан

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Снукер билльярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ялгаатай нь уг тэмцээнд зөвхөн 16 шилдэг тамирчин оролцдог ба снукер билльярдын чансааны эхний 7 тамирчин, өмнө жилийн Аваргуудын аварга шалгаруулах тэмцээний аварга Ш.Мерфи нарын нийт 8 тамирчны эсрэг 8 тамирчин 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. 

Энэхүү тэмцээн нь анх 1978, 1980 онуудад зохион байгуулж байгаад дундаа тасалдсаны эцэст 2013 онд дахин зохиогдож эхэлсэн байдаг.  билээ. Р.О Сулливаны хувьд дараагийн жил нь буюу 2014 онд мөн л Англи улсын тамирчин Ж.Трампыг финалд хожин Аваргуудын аварга болсон юм. 2014 оны уг тоглолт одоо ч снукер билльярд сонирхогчдын дахин давтан үзэх дуртай тоглолт болсон байдаг.

Энэ удаагийн тэмцээнд Англи улсын залуу тамирчин (энэ жил 26 настай) Кайрен Вилсон нь Ж.Трамп, М.Виллиамс, М.Аллен зэрэг шилдгүүдийг хожин финалд Ронни О Сулливантай аваргын төлөө тулалдахаар шалгарч үлдээд байлаа. 

.

 

 

Ийнхүү зургаа дахь удаагаа болж буй тэмцээнд домогт Пуужин хочит Ронни О Сулливан гурван удаа түрүүлээд байна.

Ронни О Сулливан болон Кайрен Вилсон нарын финалын тоглолт бүрэн эхээрээ:

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.