СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Чарльз Их Британийн Хаант засаглалд эрсдэл авчирна гэв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Ханхүү Чарльз Их Британийн хаант ширээнд суухын тулд багагүй тэмцэлтэй тулгарах бөгөөд “босогч” хэмээх тодотголтой угсаа залгамжлагч маань хатуу үзэл санаагаа номхруулахгүй байх аваас Их Британийн хаант засаглал тэр чигээрээ эрсдэлд орох магадлалтай талаар хааны удмын намтарч өөрийн номдоо бичжээ.

. Зохиолч, намтарч Том Бовер “Босогч ханхүү” намтарчилсан зохиолдоо ханхүүг ухаантай, сайхан сэтгэлтэй бас мэдрэмж өндөртэй нэгэн боловч .

Хаант засаглалд үнэнч хэмээн өөрийгөө тодорхойлсон ноён Бовер “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Чарльз сайн хаан болохын тулд хичээл зүтгэл маш их гаргана. Гэхдээ асуудал бол сүүлийн 20, 30 жилийн турш харуулсан зан чанаруудаа орхих эсэх, түүнчлэн ямар зан байдал харуулахад л оршиж байгаа юм. .

Ханхүүгийн талаарх шүүмжлэл Их Британиар зогсохгүй дэлхий даяар төдийлөн шинэ биш. 1990-ээд оны үед Диана гүнжтэй гэрлэлтээ цуцлуулсан явдал, амьдралын хэмнэл, дуулиан үргэлж хүмүүсийн дунд шүүмжлэл дагуулсаар ирсэн юм.
Мөн цаг уурын өөрчлөлт, шашин шүтлэг, уламжлалт бус анагаах ухаан болон архитектур зэрэг асуудалд баримталдаг байр суурь нь хүмүүсийн талархлыг хүлээдэггүй. “Босогч ханхүү” номд хааны удмынхантай ойр ажиллаж байсан хүмүүсээс эхлээд 120 хүний ярилцлага орсон бөгөөд ханхүүг дэлхийд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг боловч өөрийнхөө үзэл бодолд шүүмжлэл хүлээн авдаггүй талаар өгүүлсэн байна. Ханхүү бусдыг дуртайяа шүүмжилдэг хэрнээ өөрийнх нь эсрэг хэн нэгэн шүүмжлэх өнгө аяс бүхий эсэргүүцэл үзүүлвэл үзэж чаддаггүй гэнэ.

Бовер “.

Эх сурвалж: Reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.