“Боловсрол” телевизээс үзэгчдэд хоёр дахь жилдээ хүргэж буй “Mongolian next top model” нэвтрүүлэг түр завсарлаад байгаа билээ. Учир нь оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн сарын 14-нд гэрийнхээ ойролцоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Иймд телевизийн зүгээс шоуг түр завсарлуулсан байгаа. Тэгвэл шинэхэн дугаарууд ирэх арванхоёрдугаар сараас дэлгэцнээ гарах нь. Шалгарч үлдсэн 12 оролцогчийн тухайд зураг авалтын дараагийн аяллаа гадны оронд хийж байгаа мэдээлэл байна