СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-11-12

Түүний бүтээл тэс өөр

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

. Герман Улсад 10 гаруй жил амьдарч буй тэрбээр эх орондоо ирсэн төдийгүй “OTGO Retrospective works from 1998 to 2008” нэртэй .

Түүний бүтээлийг уран зураг сонирхогчид төдийгүй мэргэжил нэгт нөхөд, гадаад дотоодын шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд монгол зураачийн ур, сэтгэмж, авьяасыг олон улсад таниулж, монгол зургийн төрлийг шинэ шатанд гаргасан хэмээн сайшаадаг. юм.

Том хэмжээст талбайд маш жижиг, олон деталь зурж, өнгө будгийг гойд хослуулан бүтээдэг бүтээл нь дүрэлзэж ассан, тэгээд уусаж зөөлөрсөн мэдрэмжийг төрүүлнэ. Ийм л учраас түүний уран зураг тэс өөр, өгөх мэдрэмж нь өег юм. Бүтээлийг нь шимтэн үзэгч ийнхүү дурсжээ. “Э.Отгонбаярын бүтээлүүдийн нэг чухал хэсэг нь “Диваажингийн зургууд” гэх бүтээл. Хар өнгийн цулгуй талбар дээр хүн ба цэцэгс. Өнгө өнгөөр алаглан дүрслэгдсэн энэхүү зургууд нь уламжлалт монгол зургийн хоёр хэмжээст дэлгэмэл зохиомжтой. Олон жижиг дүрслэл нь алсаас харахад мөнөөх л абстракт дүр төрхийг үзүүлэх авч томруулаад нарийвчлан үзвэл дүрс бүхэнд өөр өөрийн ахуй байна. Эмэгтэй хүний нүцгэн байдлыг зуун өөр янзаар дүрсэлсэн болохоор энэ зурганд бас зуун өөр янзын тайлбар, ойлгомж байх бололцоотой. “OTGO” зөвхөн жаргалтай, сайн сайхан зүйлсээр нүдээ дүүргэхийг хүсдэггүй зураач. Тухайлбал 2016 онд бүтээсэн “Антарктидын дэлгэмэл хөрөг” бүтээлд үй олон оцон шувуу зуржээ. “OTGO”-гийн минитаур арга барил мөхөж устсан оцон шувуудыг дүрслэхэд гайхалтай зохицсон. Түүний нарийн зурлагат бийр амьтдын зовлон шаналалыг, сүйрэл мөхлийг хамгаалахын төлөө бэхийг дусал, дуслаар нь хэмнэж зурсан мэт маш нягт нямбай. ”. Ийм л сонирхолтой бүтээлүүд түүний үзэсгэлэнд бий.

.

Д.ЦЭЦЭГ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.