Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Ганхайч эхний тойрогт Румын улсын тамирчин Добре Стэфани Аделинатай барилдаж цэвэр ялсан бол одоо хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчин Мартин Ханнатай дөнгөж сая барилдаад нэмэлт цаг дээр торгуулиар цэвэр ялав.
Б.Ганхайчийн хувьд А хэсгийн аваргын төлөө Словени улсын тамирчин Лески Андрежатай барилдахаар шалгараад байна. Словени улсын тамирчин Лески Андрежагийн хувьд 4170 оноотойгоор дэлхийн чансааны 6д эрэмблэгдэж буй тамирчин юм.
МУГТ Б.Мөнгөнчимэгийн хувьд Б хэсэгт барилдаж байгаа хоёрдугаар тойрогт Герман улсын тамирчин Базински Надьяатай барилдаж цэвэр яллаа. Б хэсгийн аваргын төлөө одоо Австри улсын тамирчин Унтервурзачер Катринтай барилдана. Тэрээр 2406 оноотойгоор дэлхийн чансааны 13-т эрэмблэгдэж буй тамирчин. Хоёр тамирчны хувьд өмнө нь 2013 онд хоорондоо нэг удаа учраа таарч манай бөх ялж байсан удаатай.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: