Өнөөгийн байдлаар Засгийн газрын дэргэд 27 сан үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс ирэх жилийн төсвийн төсөлд тус 27 сангийн 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болсон байна. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж буй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандан Мэдээлэл хүсэх тухай албан бичгийг энэ сарын 6-нд хүргүүлжээ.
Тэрбээр ЖДҮХ сан хэдэн оноос зээл олгож эхэлсэн, одоогийн байдлаар олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт, төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээлэл хүссэн аж. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдийн зээлийн мэдээллийг ч бас хүссэн аж. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын талаарх албан ёсны мэдээлэл авахаар хүсэлт хүргүүлжээ.