Монголын Уулчдын Үндэсний Холбооны цол зэргийн зөвлөлийн дарга, МУГТ Б.Гангаамаа “Хүрээлэн” төсөл, Энержи Ресурс компанитай хамтран говийн байгаль, зэрлэг ан амьтныг хамгаалах төсөлд хөтөчөөр ажиллахаар болжээ. Манай уулчдаас эх орон, нутаг усныхаа байгаль орчинг хамгаалах, хойч үедээ таниулах үйлсэд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж буй аж.
“Хүрээлэн” төсөл, “Энержи Ресурс” компанитай хамтран говийн байгаль зэрлэг амьтдыг таниулах зорилгоор телевизийн төсөл эхлүүлсэн байна. Хүрээлэн амьд ертөнц цуврал нэвтрүүлэг Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар бэлтгэж тасралтгүй үзэгчдэдээ хүргэсээр тав дах жилийн нүүр үзэж буй. Харин “Энержи Ресурс” компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа.
Тиймээс “Говийн таван гайхамшиг” цувралыг тус хоёр байгууллага хамтран бүтээхээр болсон гэнэ. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Никитон” хамтлагийн ахлагч, Б.Батчулуун, шог зураач С.Цогтбаяр, МУГТ Б.Гангаамаа, яруу найрагч Г.Аюурзана, жүжигчин Т.Бархүү нар ажиллана. Зураг авалт энэ сараас эхлэх бөгөөд нэг контентын үргэлжлэх хугацаа 30 минут байх гэнэ. Энэ тухайгаа Гангаамаа “Би гаднын “National Geographic” суваг нэвтрүүлэг сонирхож үздэг. Амьтдын аж төрж буй байдал сонирхолтой санагддаг юм. Надтай байгаль хамгаалах чиглэлээр хамтарч ажиллаж байгаад баяртай байна” хэмээн өгүүлжээ.