Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Өнөөдөр барилдах жингүүд болон хуваарь:/11-р сарын 10/
14.00 Тойргын барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
20.00 Финал: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нарын дѳрвѳн бөх барилдах хуваарьтай байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд маш олон өрсөлдөгчид буюу нийт 40 тамирчин хүч үзэхээс манай тамирчин С.Чинзоригийн хувьд эхний тойрогт Швейцарь улсын тамирчин Матт Наимтай барилдах юм.
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн хувьд мөн л олон тооны бөхчүүд барилдаж байгаа ба 36 бөх өнөөдөр зодоглох юм. Манай тамирчин Н.Дагвасүрэнгийн хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Испани улсын тамирчин Мендиола Изкуэта-тай барилдахаар байна. Н.Дагвасүрэн 2017 оны Ташкентийн гран при тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн хувьд манай Б.Мөнгөнчимэг эхний тойрогт гоц мөргөсөн бол Б.Ганхайч эхний тойрогт Румын улсын тамирчин Добре Стэфани Аделинатай барилдах хуваарьтай байна.